Өглөө бүр хүн тодорхой хэмжээгээр гүйж байх ёстой талаар эрдэмтэд зөвлөсөн байна. Учир нь, өглөөний хөнгөн гүйлт нь 13 нэр төрлийн хорт хавдраас хүний биеийг урьдчилан сэргийлдэг талаар эрдэмтэд нотолжээ. Өглөө хөнгөн гүйснээр тухайн өдрийн эрч хүчийг хуримтлуулахаас гадна ходоод, дотор эрхтнүүдийг хорт хавдраас урьдчилан сэргийлдэг болохыг олж тогтоосон талаар “Ройтерс” онцолж байна. Өглөө болгон тогтмол 1.4 сая насанд хүрсэн хүн хөнгөн гүйдэг гэсэн судалгаа байдаг юм байна. Өглөө хөнгөн гүйж зуршил болгож чадсанаар зүрх, ходоод, уушги, шулуун гэдэс, бөөр, элэг гээд 13 нэр төрлийн хорт хавдраас сэргийлж, эрүүл биеийг бүтээж чадна.
98 настай хүн өглөө бүр гүйх бүрэн боломжтой болохыг тогтоосон бөгөөд 13 хорт хавдраас баттай урьдчилан сэргийлэхээс гадна 26 хорт хавдрын эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадаж байгаа талаар эрдэмтэд онцоллоо. Тиймээс өглөөний гүйлт хүний биед ямар чухал хэрэгтэй зүйл болохыг АНУ-ын хэвлэлд цохон тэмдэглэсэн шиг бид ч дасгал хөдөлгөөнийг дадал болгох ёстой юм.