Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдааны үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр /2018.2.28/ өгчээ. Түүний хүсэлтийг Засгийн газар хүлээж авсан байна. Үүнээс гадна ирэх дөрөвдүгээр сараас эхлэн төрийн өмчит компаниудын удирдлагыг халж, солих асуудал ч яригдаж байгааг эх сурвалж мэдээллэв.
‘Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд тус компанийн тэргүүн дэд захирал Б.Ганхуягийг томилох магадлалтай аж. Учир нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад голлож оролцсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Б.Ганхуягийг нэлээд дэмжиж байгаа гэнэ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ хувилбарыг дэмжих эсэх нь эргэлзээтэй юм.
Б.Ганхуяг нь эрх зүйч, улс төр судлаач мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг байна.
АЖЛЫН ТУРШЛАГА:
1999-2000 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ажилтан
2001-2007 онд Монголын оюутны холбооны Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч
2005-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх
2007-2013 онд ‘Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга, Дэд захирал
2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын ‘Таван толгой”, ‘Оюу толгой” төслийн Нарийн бичгийн дарга
2009-2011 онд ‘Эрдэнэс Таван Толгой’ Ажлын хэсэг /төсөл/-ийн дарга
2011-2012 онд ‘Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн
2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх
2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний зөвлөх
2016 оны 9 дүгээр сараас ‘Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Тэргүүн дэд захирлаар тус тус ажиллаж байна.