Хиймэл дагуулаас Хойд Солонгосын Йонбенд Цөмийн шинжлэх ухаан-судалгааны төвийн аль нэг реакторууд идэвхжсэн шинж тэмдэг илэрсэн талаар протал 38 North мэдээллэж байна.
“Хэрэв реактор дахин ажиллавал… БНАСАУ өөрсдийн цөмийн программдаа плутон үйлдвэрлэлтээ сэргээж байна гэж таамаглаж болно”-гэж “РИА Новости “-ийн сэтгүүлчид мэдээлэлдээ иш татжээ. Сайт дээр хоёрдугаар сарын 25-д тэмдэглэгдсэн зургийг байршуулжээ. Зураг дээр машины заалнаас гарч буй усан уурын клубүүдийн зураг байгаа бөгөөд түүнчлэн реактор орчимын голын мөс хайлмагтсан байна.
Таамаглаж байгаагаар БНАСАУ “реакторуудын ажиллагааны горимыг сайн далдлахын тулд” хөргөгч хойлоонуудыг голруу татсан байж болзошгүй. Пхеньян баллистик пуужинг туршиж, устөрөгчийн бөмбөгийг амжилттай туршсан тухайгаа заралсаны дараа 2017 оны 8-р сард Солонгосын хойгт хурц хямрал эхэлсэн билээ.
Хариуд нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авав. ХХI зуунд дэлхийн бүх байгууллагууд хязгаарлалтын хамгийн хатуу дэглэмийг 2375-р тогтоолоор баталжээ.
Ц.Пүрэвдорж