ОХУ-ын Оренбуржье нисэх буудалд хууль бусаар хил зөрчих гэсэн хятад иргэнийг саатуулсан байна. Тэрбээр гааль дээр Монголын иргэний гадаад паспорт үзүүлсэн гэнэ. Цагдаагийн газрын байцаалтад хятад иргэн “Өнгөрсөн оны долоодугаар сард Москвад монгол паспорт худалдан авсан” гэж мэдүүлжээ.
Шалгалтаар хил зөрчигч нь ОХУ-ын нутагт байхдаа дээрмийн хэргээр шийтгүүлж байсан нь тогтоогдсон бөгөөд шүүхээс түүнд чанга дэглэмтэй хорих газарт 9 сар хорих ял оноожээ.