Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн “Цагаан хөтөл” гэдэг газар Төв аймгийн Лүн сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой “Портер” загварын ачааны автомашин, Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Хархорин сумын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой “Ниссан теана” загварын суудлын автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас автомашины төмөр эд ангид зорчиж явсан хүмүүс хавчуулагдсан аж. Энэ тухай дуудлагыг өчигдөр 13:45 цагт өгсөн байна.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 50 км зам туулан 14:27 цагт рслын газарт очиж 28 минут ажиллаж иргэн С /56 настай, эрэгтэй/, Б /51 настай, эрэгтэй/, Э /29 настай, эмэгтэй/, М /28 настай, эрэгтэй/ нарыг гаргаж ГССҮТ-д хүргэж өгчээ. Цагаан хөтөл гэдэг газар нь Аргалант сумын төвөөс зүүн зүгт 30-кмт оршдог байна.