Ховд аймгийн Булган сум Байтаг баг Цагаантолгой гэх газарт өчигдөр хууль бусаар алт олборлож байсан иргэд зодолдож, улмаар нэгнийгээ хутгалж аминд нь хүрсэн хэрэг гарчээ. Амь алдсан 40 настай Б гэгч байсан бөгөөд цээжин тус газраа таван удаа хутгалуулсан тул шархаа даалгүй нас баржээ. Хэргийг одоогоор тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.