Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсээс санаачлан Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж гудамж зам талбайд цэвэрлэгээ үйлчилгээнд ажилладаг 80 гаруй эмэгтэйчүүдэд хамруулсан “Сэтгэлийн дэм” өдөрлөгийг зохион байгуулжээ.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн бүсгүйчүүдийг халуун чацарганаар угтаж бэлэг дурсгалын зүйл, улаан сарнайн хамт өгсөн ба ЦЕГ-ын “Сүлд” чуулгын хамт олон уран бүтээлээ толилуулж баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Тус арга хэмжээг зохион байгуулахад Дүүргийн Засаг даргын тамгын газар, Сүхбаатар Дэвшил компани, Хүүхдийн урлан бүтээх төв дэмжлэг үзүүлж хамтран ажиллажээ.