Азийн Хөлбөмбөгийн Холбооноос санаачлан ОУ-ын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан явуулдаг, “Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн өдөр” нэртэй хөлбөмбөгийн арга хэмжээг Хүннү Молл их дэлгүүрт зохион байгууллаа.
“Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн өдөр” баярын үйл ажиллагаанд Монгол улсын 16 хүртэлх насны охидын шигшээ багийнхан оролцож, хөлбөмбөгийн үндсэн дасгал хөдөлгөөнөөс сонирхуулав. Тус арга хэмжээнд Монголын шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг Р.Анхням урилгаар хүрэлцэн ирж, охидын шигшээ багийнхантай төдийгүй үзэгч олонтой хэсэгхэн хугацааг хөгжилтэй өнгөрөөлөө.