DYRBERG/KERN брэнд нь Монголын сор болсон, хүчирхэг, онцгой, дайчин бүсгүйчүүдээр өнгө төрхөө илэрхийлдэг билээ. Брэндийн нүүр царайгаар өмнө нь нэвтрүүлэгч С.Чимгээ, Цензургүй яриа нэвтрүүлгийн хөтлөгч Л.Мөнхбаясгалан, УИХ-ын гишүүн асан, Зориг сангийн тэргүүн С.Оюун, Ардын жүжигчин Н.Сувд нарыг сонгон гайхамшигт дүр хувиргалтын тэсрэлт хийж, олныг бишрүүлсэн удаатай.
Тус брэндийн маш донжтой зохицол Монгол бүсгүйчүүдийн дуртай сонголт болоод зогсохгүй дараагийн удаа хэнийг өөрчлөх бол гэдэг хүлээлт үүсгэдэг болжээ. Энэхүү хүлээлтийг эцэслэн “Супер рубин” ХХК-ийн хамт олон Dуrberg kern брэндийн дараагийн нүүр царайг тодруулсанаа зарлалаа.
DYRBERG/KERN брэндийн 2018 оны хавар зуны “OASE” коллекцийн шинэ нүүр царайгаар “Цэнхэр үст” Э.Цэрэндолгор сонгогджээ.
Model: Tseren Enebish
Stylist: Khaliun Solikhor / UITEM Unique Clothing Brand/
Photography: Nardamba Narmandakh / Update Agency/
Make-up: Selenge Jargalsaikhan / Salt Make Up Studio/
Hair: Zayn Zya /GOLD salon Mongolia /