“13 настай охин хичээлдээ явна гэж гараад гэртээ ирээгүй” тухай мэдээлэл өчигдөр цахим орчинд цацагдсан.Тэгвэл Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж, охиныг олсон талаар ЦЕГ-аас мэдээллээ. Охины биед ямар ямар нэгэн гэмтэл учраагүй, эрүүл саруул олдсон бөгөөд найзындаа байсан аж.
Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байна.