“Жаст” группын захирал Ш.Батхүү баригдаад хоёр хонож байна. Түүний балгаар “Эрдэнэт үйлдвэр” ,”Улаанбаатар төмөр зам”, “Төрийн банк” хохирох дээрээ тулаад байгаа. Тэгвэл Ш.Батхүүтэй холбогдсон “Алтжин” группын захирал Г.Алтанг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хилээр нууцаар бусдын бичиг баримтыг ашиглан гарах гэж байсныг цагдаагийн албан хаагчид саатуулжээ. Гэтэл өнөөдөр зарим хэвлэлээр түүнийг ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид хорьжээ гэх мэдээлэл цацагдаад байна. Гэвч эл мэдээллийг баттай эх сурвалж үгүйсгэж байгаа аж. Ямартай ч Г.Алтанг цагдан хорьж, саатуулаагүй, харин Ш.Батхүүтэй холбоотойгоор мөрдөн шалгаж байгаа бололтой. Мөн Ерөнхий сайд асан Санжийн Баярыг энэ сарын 12-ны өдөр АТГ-аас дуудаж арав гаруй цаг байцаажээ. Ингэхдээ “Жаст” болон Оюутолгойн гэрээ болон оффшор данстай холбоотой асуудлаар ийнхүү дуудаж байцаасан байна.