Нийслэлийн Баянгол дүүргийн XV,IV дугаар хороонд дулааны шугамын худагт хоёр хүний цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Дуудлагын дагуу өчигдөр өдрийн 16:32 цагт Нийслэлийн Аврах ангийн таван алба хаагч 4.5 км зам туулан 16:43 цагт очиж, 07 минут ажиллаж цогцсыг гаргаж ирсэн байна. Ингэхэд нас бараад удаж муудсан, нэр, насыг тодорхойлох боломжгүй эрэгтэй хүний цогцос байжээ. Тиймээс цогцсыг тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Мөн дүүргийн 15 дугаар хороонд дулааны шугамын худгаас өчигдөр 17:25 цагт ажиллаж иргэн 50 настай эрэгтэй С-ийн цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.