Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороонд дулааны шугам сүлжээний худагт цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Цагдаагийн байгууллагын хүсэлтийг өчигдөр 12:32 цагт хүлээн авч Аврах ангийн алба хаагчид очиж, хаяг, нэр нь тодорхойгүй 30-35 орчим насны эрэгтэй хүний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.