Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Хүрээт багийн “Улаанхудаг” гэдэг газар 62 настай иргэн Т /эрэгтэй/ энэ сарын 13-ны өдрийн 13:00 цагийн орчим малдаа явжээ. Улмаар шөнө дунд болоход ирээгүй тул сураггүй болсон тухай дуудлагыг 14-ний 00:10 цагт өгсөн аж. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нутгийн захиргааны байгууллагынхантай хамтран нийт 10 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.
Сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т орших Улаанхудаг гэх газар малдаа явсан иргэн Т-г тухайн өдөр буюу энэ сарын 14-ний өглөө 08:40 цагт Хүрээт багийн “Хангай нуур” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.