МУГЖ, дуучин Т.Ариунаа төрсөн өдрөө нижгэр тэмдэглэжээ. Монгол түмний хайр энэрлийг хүлээсэн хүндэт МУГЖ дуучин Т.Ариунаагийн төрсөн өдөр өчигдөр болжээ. Тэрбээр энэ жил 51 нас хүрсэн бөгөөд түүний төрсөн өдөр гэнэтийн сюрпризээр дүүрэн байсан байна. Гавьяатын төрсөн өдөрт Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Яруу найрагч Ц.Хулан, Дуучин Т.Дэлгэрмөрөн, сэтгүүлч Б.Мөнхбаясгалан, Боловсролын сайд Ц.Цогзолмаа зэрэг олон танил эрхмүүд очиж баяр хүргэжээ.