Өнөөдөр аргын тооллын 2018 оны гуравдугаар сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын шинийн 2. Сумъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, есөн улаан мэнгэтэй, цагаан нохой өдөр.
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Мод
Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 18 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.
Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжэ