Нийслэлийн зургаан дүүрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгох эмээр үйлчлэх эмийн сангийн жагсаалтуудыг гаргажээ.
Жороор олгох хөнгөлөлттэй эмийг авахдаа:
Иргэний үнэмлэх,
Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ,
Шаардлагатай тохиолдолд амбулаторийн картыг үзүүлэх аж.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлтэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалж ахмадуудыг урт дараалалд зогсоож чирэгдүүлдэг явдлыг таслан зогсоохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгоод байгаа. Энэ тухайд одоогоор бэлтгэл ажил хийгдэж байгааг холбогдох албаныхан хэлж байсан юм.
Эх сурвалж: ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын сан