Загвар өмсөгч С.Сарнай өнгөрсөн 2016 онд Боловсрол телевизээс зохион байгуулсан “Яг түүн шиг” шоунд оролцож, өөрийгөө чамгүй сайн дуулдаг гэдгээ олон нийтэд харуулсан билээ. Энэ шоунд оролцсоноос хойш загвар өмсөгч С.Сарнай дууны урлагт хүч сорьж эхэлжээ. Тэрбээр “GUYS ” хамтлагийн Мийгаатай хамтран “Байна уу ээжээ” дуу гаргаж нэг хэсэг олныг шуугиулсан. Харин түүний хоёр дахь уран бүтээл болох “Заримдаа” нэртэй шинэхэн уран бүтээл сонсогчдийн хүртээл болжээ.