Өнөтэй болохын шинж
Хулгана хөеөгөө бага хурааж түүн дээрээ аргал, хомоол тавьсан бол, намар цагт буга царманд дуудвал, намар хачиг их унавал, мод бэлээсээ буюу дундаасаа алаглаж шарлавал, тарвага ичээгээ дүүрэн түлхвэл, намар цэцэг ногоо дахин ургавал, зээр, хар сүүлт, аргал, янгир хангай руу их нүүвэл, үхэр огтоно ичихийн өмнө исгэч байвал, тоодог буцахгүй өнжвөл өн болохын шинжиг илтгэнэ.
Өвлийн өнгө шинж
Ботуул өвсийг шатаахад цагаан үнс гарвал тэр жил цас их унана. Хар үнд гарвал цас бага унана. Шоргоолж үүрээ өндөр засвал өвөл, хавар хатуу болно.
Нарны эргэн тойронд манан будан хүрээлэн татвал, хэрээ олонтаа гуаглавал шуурга тавих, үүлсалхины өөд нүүвэл тэнгэр эвгүйрэх, тахиа цаг алдаж донгодвол цага агаар өөрчлөгдөнө. Болжмор бөөнөөрөө нисвэл сүчтэй салхи гарна.
Хаврын өнгөөр шинжихүй
Хавар үүр цайх үеэр одод гялалзах нь ихэсвэл тэнгэр муудах шинж, хавар болжмор шувуу олон дугарч жиргэвэл дулаан өдөр болно. Баруун зүгээс салхилвал тариа сайн ургах, өмнө зүгээс салхилвал зуны дунд сараас өмнөх их гэн болно. Хойноос их салхитай бол тариа муу ургана. Мөн цох хорхой их болвол хургүй зун болно.
Шувуу үүрээ наранд засвал бороотой зун болно. Шоргоолжны үүр хойд талаасаа хайлж эхэлвэл дулаан зун болно. Усны шувуу цатгалан ирвэл хүйтэн намар болно.
Зуны өнгө шинжихүй
- Голын ус хөөсөрвөл хоёроос гурван хоногт бороо орно.
- Намрын борооны дусал шалбааг хөөсөрвөл удахгүй тэнгэр бүрхэж борооших болно.
- Солонго удаан харагдвал маргааш бүрхэг болно.
- Орой богинохон солонго гарвал үүр цайхын өмнө борооших болно.
- Өглөө богино солонго татвал салхигарахын шинж
- Зуны бороо том томоор дусвал удахгүй тэнгэр онгойно.
- Шувууд донгодохоо больвол аянгатай бороо орох
- Зуны шөнө цахилгаан баруун урд болон баруун хойно цахивал маргааш халуун болно
- Зүүн хойно баруун зугт цахивал хур бороо удаан хугацаанд үргэлжилж орно.