“Дүнжингарав 2018” уралдаан энэ сарын 18-ны өдөр буюу өнгөрсөн ням гарагт Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулагдсан. Энэхүү уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унаж, тав нь эмнэлэгт хүргэгдэн үйлчлүүлснээс дөрөв нь тэр даруй гарч, харин 11 настай У.Баярбаатар хүү Улаанбаатар хот руу хүргэгдэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа билээ.
ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайхан “Хүүгийн биеийн байдал, хийж байгаа эмчилгээний талаар асууж, утсаар ярилаа. У.Баярбаатарт шаардлагатай оношлогоог хийсэн бөгөөд тархины няцралтай болсон нь тогтоогдсон байна. Түүний няцралын хэмжээ тун бага тул мэс засал хийлгэх шаардлагагүй, биеийн байдал тогтвортой, энгийн тасагт хэвтэн эмийн эмчилгээ хийлгэж байгаа” гэв.
Хүүгийн эмчилгээ ирэх долоо хоногт дуусах бөгөөд тэр үед эмнэлгээс гаргах аж.