Өнөөдөр гуравдугаар сарын 22 буюу хаврын өдөр шөнийн тэнцэнэ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр нарны шууд тусгал Экватор дээр байгаа тул дэлхийн бүх газарт өдөр шөнө тэнцдэг байна.
Маргаашнаас өдрийн цаг уртсах ба зургадугаар сарын 22-нд хамгийн урт өдөр тохиох ба түүнээс хойш өдрийн цаг багассаар есдүгээр сарын 22 болоход ахин тэнцдэг.
Мөн түүнээс хойш шөнийн цаг уртассаар 12 дугаар сарын 22-нд хамгийн урт шөнө тохиодог. Жилийн дөрвөн улирлын энэхүү өдрүүдийг Монголчууд хавар, зун, намар, өвлийн оргил өдрүүд гэж үздэг билээ.