Япон болон Оросууд олон асуудлыг шийдвэрлэхийн тулд БНАСАУ-ын талаар хамтран ажиллах шаардлагатай талаар Японы гадаад хэргийн сайд Таро Коно ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Ловровтай харилцан яриа хийх үеэр мэдэгдлээ.
“Бидний өмнө олон чухал үүрэг, түүний зэрэгцээ БНАСАУ-ын асуудлууд Япон ба Оросын идэвхтэй хамтын ажиллагааг шаардаж байна” – гэж харилцан ярилцлага эхлэх үед Коно хэллээ. Түүний хэлснээр эдгээр ажлууд нь 2018-2019 онуудад Орос, Японы гадаад харилцааны агентлагуудын хоорондох зөвлөлгөөний төлөвлөгөөнд тусгалаа олсон бөгөөд энэ нь Токиод Лавров хүрэлцэн ирэх үед гарын үсэг зурахаар төлөвлөгдсөн ажээ.
Хоёр улсын хоорондох энхтайвны хэлэлцээрт гарын үсэг зурах асуудлыг ярихдаа, тэрээр Токиогийн хүсэж байдаг өмнөд Курил дэхь өвөг дээдсийнхээ булшийг эргэх хүмүүнлэгийн асуудлаар хэлэлцэхийг хүсч байгааг Коно тэмдэглэсэн юм. Оростой эдийн засгийн хамтын ажиллагаа, аюулгүй байдлын асуудлуудаар хэлэлцэх сонирхолтой байгаа талаар Японы ГХЯ-ны тэргүүн танилцууллаа.
“Бид энхийг сахиулах гэрээг байгуулахад манай хоёр орны харилцан ойлголт, тэдний эрмэлзэлийг гүнзгийрүүлэх хүсэлтэй байна”-гэж Коно онцлон тэмдэглэв. Токиогийн хувьд Итуруп, Кунашир, Шикотан, Хабомай арлуудыг хоёр орны эдийн засгийн харилцааг хөгжүүлэх замаар өмнөд Курилийн эдийн засгийн хамтын ажиллагаагаар дамжуулан ОХУ-тай газар нутгийн асуудлыг шийдвэрлэхэд туслах болно гэж найдаж байна.
Японы дөрвөн арлуудыг эргүүлэн авчирах асуудлыг урьд өмнө Оростой хэлэлцээр хийх нөхцөл болгож байсан бөгөөд Дэлхийн Хоёрдугаар дайн дууссаны дараа гарын үсэг зурагдаагүй юм. Москвагийн байр суурь бол өмнөд Курилууд нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орсон тэгээд ч олон улсын хууль эрх зүйн зохицуулалттай оросын бүрэн эрхт байдалд эргэлзэх зүйлгүй юм.
Ц.Пүрэвдорж