Дэлхий нийтээрээ жил бүрийн гуравдугаар сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.
Энэ дагуу Монгол Улсын гадаргын ус, булаг шанд, гол горхи, рашаан, нуур цөөрмийн талаарх зарим мэдээллийг хүргэж байна.