АНУ-ын Конгресс 2018 оны санхүүгийн жилд тус улсын төсвийн төслийг хэлэлцэх үеэр Хойд Солонгост хүний эрхийг хамгаалахад доод тал нь 8 сая ам.доллар хувиарлахаар төлөвлөж байна. Тус баримт бичигт Ардчилалын сан болон эдийн засгийг дэмжин сангийн хүрээнд АНУ “ Хойд Солонгост хүний эрхийг хөхүүлэн дэмжих зорилгоор 8 сая доллараас багагүй хөрөнгө “- хувиарлахаар төлөвлөж байна.
Тодруулбал, төсвийн төсөлд БНАСАУ-аас дүрвэгсдэд зориулж сангаас хувиарлах асуудал мөн хамрагдаж байна. Урьд өмнө АНУ-ын конгресс цэргийн тусламж, түүний хүрээнд нисдэг зэвсэглэлд зориулж 200 сая доллар зарцуулахаар төлөвлөж байна.
Ц.Пүрэвдорж