Германы хуулийн байгууллагынхан хорт утаа ялгаруулалтын программ хангамжийг ашиглаж луйвар хийсэн хэрэгт автомашин үйлдвэрлэгч BMW компанийг буруутгаж, шалгалт явуулжээ. Цагдаа, хуулийн байгууллагын ажилтнууд гээд 100 гаруй хүн тус компанийн Мьюнхен дэх төв байр болон Австрид байрлах салбар үйлдвэрийг шалгаж, нэгжлэг хийсэн байна. Өнгөрсөн сард BMW компанийг хээл хахууль өгсөн хэрэгт буруутган ийнхүү хавтаст хэрэг нээн шалгаж эхэлсэн аж.
Хуулийн байгууллагынхан “ВMW нь туршилтын бууруулах төхөөрөмж ашигласан хэрэгт урьд нь сэжиглэгдэж байсан” гэжээ. Австри дахь тус компанийн салбар нь Штейрт байрлах бөгөөд 4,500 гаруй ажилтантай, өдөрт 6,000 хөдөлгүүр угсардаг аж.
Цагдаа нар BMW 750 болон BMW M550d зэрэг тансаг зэрэглэлийн загвар бүхий 11,400 гаруй машиныг “хуурамч зарцуулалт” бүхий хөдөлгүүртэйгээр үйлдвэрлэсэн хэрэгт сэжиглэн тус компанид ийнхүү нэгжлэг, шалгалт хийж байгаа гэнэ. Гэвч шалгалтаар ямар нэгэн зөрчил илрүүлж чадаагүй хэмээн компанийн зүгээс мэдэгджээ.
Өнгөрсөн сард BMW компани хөдөлгүүрийн удирдлагын программ хангамжийг засах зорилгоор 11,700 автомашинаа зах зээлээс эргүүлэн татсан байна. Энэ тухай өнгөрөгч Лхагва гаригт хэвлэгдсэн BMW-ийн 2017 оны тайланд дурджээ.
Орчуулагч Б.Болормаа