ОХУ-ын Eрөнхий сайд, Eрөнхийлөгчийн албыг сүүлийн 20 шахам жил ээлжлэн хашиж буй Владимир Путиний засаглалын жилүүдэд ОХУ-ын төсөв 22 дахин, цэргийн зардал 30 дахин, ДНБ 12 дахин, алтны нөөц 48 дахин өсөж, 256 уул уурхайн лиценз (3 үлдсэн!), нефтийн 65%, хийн 95% төрийн мэдэлд шилжиж, нийт тэтгэвэр тэтгэмж 1005% өсчээ.
В.Путин КГБ-ийн албанаас ажил амьдралын гараагаа эхэлж Германд 14-н жил ажиллаж, амьдарсан бөгөөд тэрээр Скандинавын улс орнуудын бүтээлч туршлагаас авч хэрэгжүүлэн Орос орноо ийнхүү хөл дээр нь босгож чадсан байна. Харин манайд бол өнөөг хүртэл бүх юм эсрэгээрээ төр засгын эрхэнд гарсан этгээдүүд өнөөг хүртэл ичих юмгүй хулгайлсаар байна.