Хэрэв шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол ойрын арван жилийн хугацаанд далай, тэнгис дэх пластик хог гурав дахин нэмэгдэж болзошгүй талаар Foresight байгууллага британы засгийн газарт өгсөн илтгэлдээ дурьдсан талаар BBC дамжууллаа.
Пластик хог- дэлхийн тэнгист заналхийлж байгаа асуудлын ердөө л нэг хэсэг түүний зэрэгцээ тэнгисийн усны түвшин дээшлэх болон усны дулаан нэмэгдэж байгаа болон усны хүрээлэн байгаа орчин бохирдол ихээхэн байгаа билээ.
“Дэлхийн ирээдүйн тэнгис” илтгэлд дээрхээс гадна Ихбритани засгийн газрын даалгавраар бэлтэгсэн “тэнгисийн эдийн засаг”-аас ашиг хүртэх боломжийн талаар яригдсан юм. Судалгаанаас үзэхэд энэ хүрээнд 2030 он гэхэд өгөөж хоёр дахин өсөх ба 2 триллон фунтад хүрэх ажээ.
Судлаачдаас, хүн төрлөхтөн тэнгисийн талаархи өөрсдийн мэдлэгээ гүнзгийрүүлэх шаардлагатайг байгааг сануулж байна. Тэдний саналаар бол “Тэнгисийн ертөнц” Сар ба Ангараг гаригт аялах мөрөөдлөөс илүү чухал ажээ.
Ц.Пүрэвдорж