БНСУ-ын шүүхээс Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ли Мён Бакийг авлига хээл хахууль авсан болон албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн баривчлах шийдвэрийг гаргажээ.
Экс Ерөнхийлөгчийг 2008-2013 оны хооронд засгийн эрхэнд байхдаа авлига авсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт нь эрүү үүсгэж, үндэсний тагнуулын албанаас болон бизнес эрхлэгчдээс 10,2 сая ам долларын хээл хахууль авсан хэрэгт буруутгаж байгаа ажээ.
Мөн үүнээс гадна түүнийг өөрийн нууцаар эзэмшиж байсан гэх компанийн 35 тэрбум орчим воныг үрэн таран хийсэн болон татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт буруутгаж байгаа юм байна. Одоогоор Ерөнхийлөгч асан Ли Мён Бакийг баривчлан хориод байгаа бөгөөд хэрвээ тэрээр гэм буруутай нь тогтоогдвол 45 жил шоронд хоригдох ял авч магадгүй байгаа ажээ. Тэрээр авлига хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон Өмнөд Солонгосын тав дах Ерөнхийлөгч болоод байгаа юм.