Монголчууд бид эртнээс цагаан мах эргэх өвчинийг “шамбарам” хэмээн нэрлэдэг байсан билээ. Тиймдээ ч тухайн үеийн оточ маарамба нэртэй эмч нар энэ өвчиний талаар ард иргэдэд буруу ойлголт төрүүлэн өвчинөө бусдаас нуухад хүргэдэг байсан ажээ. Үүний ул мөр одоо хүртэл байдаг бөгөөд ингэж өвчинөөсөө нууж ичсээр байгаад бүр хүндрэх тохиолдол нилээдгүй байдаг байна. Гэвч цагаан мах эргэх нь тийм ч ичээд нуугаад байх зүйл биш төдийгүй хэрэв цагаан мах эргээд удвал идээлэх үрэвсэх зэрэг олон хүндрэл гардгаас болж хагалгаа хийлгэж бүдүүн гэдэсээ тайруулдаг байна. Тиймээс үүнээс “цагаан мах эргэхээс” урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстойг зөвлөж байна.
“Цагаан мах эргэх” нь хэд хэдэн шалтгаантай байдаг бөгөөд жишээ болгон дурьдахад : өтгөн байнга хатах, мөн таван цул өвдсөн болон хэт их ядарсан үед эргэдэг байна. Хэрэв цагаан мах тань аль хэдийнэ эргэсэн бол таримидины уусмалаар шавшлага хийх ба доошоо эргэсэн цагаан махыг цэвэр марли ороосон хуруугаар цааш нь оруулах арга хэмжээ авна. Вишневскийн тосыг цагаан мах гарсан үед хэрэглэх нь үрэвсэл намжаах, зөөлрүүлэх,төлжүүлэх ашигтай. Үнэр нь эвгүй учир гадуур явахдаа хэрэглэхэд тохиромжгүй, гэрийн нөхцөлд хэрэглэнэ. Цагаан мах дахин гарахаас сэргийлж хошногоны булчин чангаруулах дасгалыг өдөр бүр 10-15 минут хийх хэрэгтэй.
Энэ бүх дүрмийг сахин мөн хоол ундаа тохируулж хэрэглэн хэт ядрахгүй байх юм бол “цагаан мах эргэх” өвчинөөс айх хэрэггүй бөгөөд тэр бүү хэл ангижирч чадах юм байна.