Өнгөрөгч долоо хоногт нэгэн залуу автобусны шалгагч эмэгтэйг зэрлэг балмадаар зодсон хэрэг гарчээ. Сууж яваа автобусандаа “мөнгөө төлөөд яв” гэдэг шаардлага тавьсных нь төлөө түүнийг ийнхүү зэрлэг балмадаар зодож нүдсэн байна. Энэ явдал тухайн автобусны хяналтын камерт бичигдэн үлджээ.