АТГ-аас Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг шалгаж эхэлжээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглан Хотгор шанагын нүүрсний ордын хувиас БНСУ-ын иргэнд зарсан байж болзошгүй гэж үзэж байгаа ажээ. Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилох УИХ-ын томилгоонд Ерөнхийлөгч хориг тавьж байсан ч УИХ энэхүү хоригийг хүлээж аваагүй бөгөөд тухайн үед түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас уул уурхайн лиценз зарж баяжсан “30 гэр бүл” -ийн нэг гэж нэрлэж байсан билээ.