Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээнд ёкозүна Какүрюү М.Ананд 13 даваа, хоёр унаатайгаар түрүүллээ. Ёкозүна Какүрюү М.Ананд сүмогийн дээд зиндаанд дөрөв дэх удаагаа түрүүлж байна. Тэрбээр хамгийн сүүлд 2016 оны арваннэгдүгээр сарын тэмцээнд түрүүлж байжээ. Энэ бол түүний гурав дахь түрүү юм. Үүнээс хойш Какүрюү дээд зиндаанд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байсан ч түрүүгээ нэмж чадаагүй байсан.
Хаврын башё гуравдугаар сарын 10-ны өдөр эхлэхэд дээд зиндаанд барилдаж буй 40 бөхийг Какүрюү М.Ананд тэргүүлсэн. Башёг ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Кисэносато нар өнжсөн юм.
Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошома Г.Мөнхсайхан нар 9 даваа, 6 унаатайгаар башёг өндөрлүүллээ. Харин Араваши Э.Дөлгөөн 15 барилдаанаас ердөө хоёр даваа авчээ.