Америкийн Вашингтон, Нью-Йорк, Чикаго зэрэг олон газарт сурагчдаар гол болгосон буу зэвсэг эзэмшихийг хориглох жагсаал орон нутгийн цагаар энэ сарын 24-нд хэдэн арван мянган хүн гудамжинд жагслаа. Жагсагчид Флорида муж улсад нэгэн сургуульд болсон буудалцааны хэргээс хойш Америкийн Цагаан ордон, Конгресс идэвхтэй арга хэмжээ авахгүй байгааг шүүмжилж, буу зэвсгийн хүчирхийллийн ажиллагааг хяналтдаа авахыг Засгийн газраасаа шаарджээ.
Америкийн зүг бүрээс хүмүүс Вашингтоны төв гудамжийг дүүртэл цуглаж, үдийн 12 цагаас Конгрессээс Цагаан ордон хүрэх гудамжинд “Бид амь насныхаа төлөө жагсъя” арга хэмжээнд оролцов.
Мөн өдөр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргаж, сурагчдыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн сургуулийн аюулгүй байдлыг баталгаажуулах нь Ерөнхийлөгчийн тэргүүн чухал үүрэг гэжээ. Флоридад амарч байсан Ерөнхийлөгч Трамп сошиалд үзэл бодлоо байнга нийтэлдэг хэрнээ тус жагсаалын тухай юу ч бичээгүй байна.