The Voice шоуны хамгийн сүүлийн дугаарт дуучин Ука гайхалтай үзүүлбэрийг бэлдэж, үзэгчдээс нэлээд өндөр “очков” аваад буй. Түүнийг дутуу үнэлж байснаа ч үзэгчид хүлээн зөвшөөрөх болсон. Түүний хувьд Киви хамтлагийнхнаасаа хамгийн түрүүнд гэр бүлийн амьдрал зохиосон бөгөөд оройхон гарч ширүүхэн дайрсан тэрээр хоёр үрийн ээж болсон билээ. Түүнийг их дайчин бүсгүй гэж магтах нь олон. Тэгвэл Ука гэр бүлийн хүнтэйгээ хамт анх удаа нэвтрүүлэгт оролцож, яриа өгчээ. Тэд энэхүү нэвтрүүлэгт өөрсдийн эрүүл амьдралын хэв маягийн талаар үзэгчидтэйгээ хуваалцсан байна.
Зарим уншигчиддаа сонирхуулахад, Укагийн нөхрийг Г.Эрдэнэчулуун гэдэг, уул уурхай, банк санхүүгийн салбарт бизнес эрхэлдэг залуу. Г.Эрдэнэчулуун бол Укагийн найз загвар зохион бүтээгч Катя Зол буюу Г.Золцэцэгийн хамаатны залуу аж.
NTV Metro Star #Metro_Citizen булангаар их хотын ажил хэрэгч, завгүй залуусын төлөөлөл Г.Эрдэнэчулуун Ганбаатар Эрдэнэчулуун, гэргий Укагийн Uka / хамтаар хэрхэн гэр бүлдээ цаг гарган, эрүүл мэнддээ анхаардаг талаар ярилцлаа.
Posted by Metro Star on Tuesday, March 27, 2018