Өнгөрөгч 13-ны
ням гаригийн өглөө Худалдаа хөгжлийн банкны Таван шар дахь салбарыг ах, дүү
хоёр дээрэмдэж удалгүй баригдсан билээ. Тэднийг банк дээрэмдэх үедээ үүдэнд нь
байрлуулсан саарал өнгийн \”Приус 20” маркийн автомашиных нь дугаараар илрүүлсэн
бөгөөд ах, дүү хоёр хэрэг үйлдсэнийхээ дараа машинаа 21 дүгээр хороололд орон
сууцнуудын дунд орхисон байжээ. Тэгвэл
гэмт этгээдүүд болох 1992 онд төрсөн Э болон 1985 онд төрсөн Б нарыг
цагдаагийнхан Баянгол дүүрэг
дэх Түндэмүн саун болон13 дугаар хороололд байрлах өөрнэгэн саунаас баривчилсан байна.
Өдгөө тэд хэргээ хүлээж байгаа бөгөөд 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг
байсан ч сүүлийн үед хажуугаар нь давхар мөрийтэй тоглоом тоглож, их хэмжээний
өрөнд орсноос банк дээрэмджээ. Магадгүй тэд хууль бус мөрийтэй тоглоомын өрөнд
орж хэн нэгэн болон хэсэг бүлэг хүмүүст дарамтлуулсны улмаас банк дээрэмдсэн
байж болох юм. Юутай ч, ах, дүү хоёрт дээрмийн хэргээс гадна хууль бус мөрийтэй
тоглоом тоглосон хэмээх зүйл анги нэмэгджээ.