Нобелийн Энх тайвны шагналтан Малала Юсафзай Талибанчуудад буудуулснаасаа хойш анх удаа Пакистанд эргэн ирлээ. Өдгөө 20 настай Юсафзай 2012 онд хүний эрхийн тэмцэгч байхдаа эмэгтэйчүүдийн боловсролын төлөөх кампанит ажил өрнүүлж байхдаа тийнхүү буудуулж хүндээр шархдаж байсан билээ.
Тэрээр ерөнхий сайдын албан танхимд болсон уулзалт ярилцлагадаа эх нутагтаа ямар нэгэн айдасгүйгээр эргэн ирэх нь түүний мөрөөдөл байсан хэмээн өгүүлжээ. Түүний энэхүү гэнэтийн айлчлал нь аюулгүй байдлын улмаас өндөр нууцлал дор явагдсан байна. Пакситаны телевизийн үзүүлсэн дүрс бичлэгт Малала эцэг, эхийнхээ хамт Исламабадын Беназир Бхутто олон улсын нисэх буудалд ирэх үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс өндөржүүлсэн хамгаалалттайгаар угтаж авсан байна.
“Би Пакистад эргэн ирэхийг цаг үргэлж хүсч мөрөөддөг байлаа. Ямар ч айдас түгшүүргүйгээр, амар тайван гудамжинд чөлөөтэй явж, хүмүүстэй уулзаж ярилцахыг хүсч байлаа. Бас амьдарч байсан гэртээ очно гэж бодож байгаа” хэмээн ярьжээ. Малала сангийнхаа ажилтнуудтай хамт хийж буй Малала Юсафзайн энэхүү айлчлал дөрөв хоног үргэлжлэх гэнэ.
Б.Болормаа