Муу энерги бидний эргэн тойронд хаа сайгүй бий. Хүмүүс өдөр болгон сөрөг эрчимтэй хүмүүстэй учирч энэ хэрээр энергиэ алдаж байдаг. Хүмүүсийн бие, сэтгэл санаа, мэдрэмж гадны энергийг хүссэн хүсээгүй шингээнэ. Тэгэхээр таны гэрт муу энерги хуримтлагдсан эсэхийг мэдмээр байна уу? Хэрэв сөрөг энерги хуримтлагдсан бол түүнийг хэрхэн цэвэрлэх вэ? Муу энергиэс гэрээ цэвэрлэхэд танд:
- Нэг аяга ус
- Уксус (зохих хэмжээгээр)
- 2 хоолны халбага далайн давс хэрэгтэй.
Далайн давсаа аяганд хийж ус, уксусаа 1/3 хэмжээтэйгээр хольж нэмнэ. Усаа тасалгааныхаа аль болох харанхуй газар байрлуулна.
Бүх өрөөнүүддээ аяга ус бэлдэж тавьж болно. Өдрийн турш тавьсан аягатай усаа орой нь ажиглаарай. Хэрэв усан дээр хар толбо үүссэн, эсвэл дээр нь хөөс үүссэн байвал танай гэрт муу энерги байгааг илтгэнэ.
Энэ арга зөвхөн муу энергийг илрүүлээд зогсохгүй муу энергиэс цэвэрлэхэд ч тус болно. Аягатай усаа сольж тавьсаар толбо, бөмбөлөг үүсэхгүй болтол нь энэ аргаа хэрэглэж болно. Усаа солихдоо хуучин усаа суултуурт хийж, хэд хэдэн удаа усаа татаж гэрээсээ заавал гаргаарай.