БГД-ийн 18-р хорооны нутаг дэвсгэрт 4-5 залуу бүлэглэн дээрэм хийлээ гэсэн дуудлагыг өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагад иргэдээс ирүүлсэн байна. Дуудлагын мөрөөр хэргийг шалгахад Дорнод аймгийн харъяат Э, Сэлэнгэ аймгийн харъяат Э нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэн 200.000 төгрөг, гар утас зэргийг дээрэмдсэнийг илрүүлэн шалгаж байгаа юм байна.