• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 10
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан

    Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна

    Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно

    Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ

    Зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдолоос үүдэж энэ онд самар түүж бэлтгэхийг хориглолоо

    Маргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно

    Энэ сарын 12-13-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ

    “Шатахууны нийлүүлэлтийн шок үргэлжлэхээр байна. Төсвийн зардлыг нэмбэл инфляцыг хөөргөж, урт хугацаандаа эдийн засгаа хохирооно”

    Алслагдсан анги, салбарт 5 жил ажилласан алба хаагч 30 сарын цалинтай тэнцэх урамшуулал авна

    Философич С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорино

    Өмгөөлөгч нарынх нь гомдлыг хэрэгсэхгүй болгож, С.Молор-Эрдэнийг үргэлжүүлэн хорино

    Үндэсний аудитын газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ

  • Улс төр
    Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

    М.Энхцэцэг: ЭХЯ хууль зөрчин говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний сонгон шалгаруулалтыг нууцаар зарласан

    Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

    Н.Учрал: Ирэх онд тэтгэвэр дунджаар 1,335,400 төгрөг болно

    Н.Учрал:Одоо 39 эмнэлэг барьж байна, үүн дээр шинээр 34 эмнэлэг барина

    Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмнэ

    Аудит: Засгийн газарт танах боломжтой зардлууд байна

    Л.Амар: 2027 оны төсөв баян айлын эрх хүүхэд шиг аашилж, байдгаа барж буйн жишээ юм

    Л.Гантөмөр: Маш олон асуудлыг Засгийн газар хөндөж байгаа ч асуудлуудаа шийдэх эр зориг алга байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

    Непалд болсон үерийн улмаас олон зууны хүний амь эрсэджээ

    Украиныг дроноор хангасан Их Британи улсад ОХУ хариу барина гэв

    ОХУ-ын шөнийн цохилтын улмаас Украины таван хүн амиа алджээ

    Бельгид байшин засварлаж байсан ажилчид зоорийн хананд нуусан их хэмжээний алт олжээ

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

    Ж.Энхбаяр сайдыг бизнесийн эрх чөлөөний хаалгыг нээж өгсөн хэмээн “Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-өөр шагнажээ

    С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

No Result
View All Result

“Түнтүүлэй” (Өгүүллэг)

by
2018-04-08 10:39
in Утга зохиол
0
“Түнтүүлэй” (Өгүүллэг)
SHARETWEET

– Ингээд ногоороод байвал юу авч шалихав дээ гэх дуунаар би давхийн сэрлээ. Нарнаас нүүрээ халхалж байсан цамцаа хуулан харвал дөрөв тав орчим настай болов уу гэмээр халзан толгойтой, онигор нүдтэй түнтгэр бор хүү зогсоно. Хацар нь улаа бутраад хачин эрүүл, тохой нь нөхөөстэй, энгэр нь халтардсан дээл өмсжээ. Түүний ард их номхон болов уу гэмээр хонгор алаг даага толгой хаялан тургина. Нойрмог нүдээ нухлаад тэр том хүнтэй юу гэж яриа эхлэхээ мэдэхгүй гөлрөв.

– Өдрийн наранд унтаад байхаар наад тархи толгой чинь хагардаггүй юм уу? гэж бүр нэг том хүн шиг асуух загнахын завсраар хэлж байна.
– Нүүрээ бүтээгээд жаахан хэвтсэн чинь нам унтчихаж гэж би өөрийн мэдэлгүй бүр жаахан хүүхэд шиг хариулчихсандаа ичих шиг.

– Май энийг уу гэж байна. Наад сархинаг чинь хатлаа гээд гурвын бедонтой зэлгээн цай өгөв. Үнэндээ ангасан гэж учиргүй. Цайг хоёр завжаараа сагартал залгилаад түүнээс бас л санаа зовов.
– Ингэхэд чи хаанаас гараад ирэв.
– Саахалтаа саахалт. Өглөөнөөс хойш таныг дурандлаа. Хөдлөхгүй болохоор чинь арай үнэр орчихоогүй байгаа гээд ирж байгаа ухаантай, тэгсэн гайгүй шив дээ гэж байна. Инээд хүрээд болдоггүй. Нэг муу нусаа татсан тагжийсан юмыг яалтай ч билээ.

– Ингэхэд чи хэдтэй вэ?
– Энэ жил зургаа хүрэх юмдаг уу даа
– Өө тийм үү? Тэгвэл чи их том хүн байх нь. Би чамайг дөрөвтэй л юм болов уу? гэж бодлоо
– Биеийн дорвиор биш ухааны зараагаар амьдрана шүү дээ гэж хоолойгоо шахаж ирээд л хэлж байна. Эгээтэй л инээчихсэнгүй

– Ухааны юу гэнээ?
– Хн! зараа. Ухааны зараа гэж одоо хүртэл мэдэхгүй юү?
– Үгүй тэгээд тэр чинь яг юу юм дээ. Яагаад зараа гэж? гэхэд хүү хэсэг түгдэрч, бодолхийлснээ
– Яахав дээ, зарааны үс шиг олон ухаантай л гэсэн үг байхгүй юү гэж авлаа. Ингэхээр чинь хүн ер нь тэсэх үү? Түс хийтэл инээлээ. Сүүлдээ инээдээ барьж чадалгүй эвхэрч унав. Нүднээсээ нулимс гартал инээв. Хүү нусаа татаж хэсэг зогссоноо ичив бололтой

– За, за үг олдож, үхэр холдох нь гээд дааганыхаа мундаанаас зулгааж мордох гэж оролдов. Арай л хүрэхгүй юм. Туслах санаатай түүний дэргэд очвол зүүн хөлөө хэзээний сурцтай нугалахаар нь өргөж мордуулав. Түүнийг мордуулахдаа ч гэсэн би инээсээр байлаа. Хүү мордсон хойноо

– Би өөрөө мордчих байсан юм чинь гэж хэлээд хүү даагаа шап шуп ороолгоход хонгор алаг даага сүүлээ шарван шогшов. Ороолгосоор байгаад шарваа болгочихсон нөхөр бололтой. Эгдүүтэй гэдэг нь, болдогсон бол даагатай нь түлхээд унагачихалтай нь билээ муу золигийг. Би хүүгийн авчирсан цайнаас дахин хэд балгахдаа халуунд цай авчирч байхад нь шоолоод буцаадаг тун тоогүй гэж саналаа.

Миний өвс хадаж байгаа газраас саахалтын зайд их бага хоёр гэр байх агаад гадаах хашаа хороог нь ажвал хэдэн үхэр, цөөхөн хоньтой хөгшин голдуу хүмүүс байдаг болов уу гэмээр айл харагдана. Тэндээс л иржээ дээ янз нь. Авга ахдаа энэ жилийнхээ амралтаар өвс хадаж өгнө гээд ам алдсан юм. Аав минь өнгөрөөд удаагүй болохоор сэтгэл уяраад тэгсэн ч байх. Тэгээд жижиг майхан гар хадуур, алх дөш, хэрэгцээний жаахан юм аваад өчигдөр хүргүүлж ирсэн ухаантай. Авга ах маань ч гэсэн намайг өвс хадахаасаа илүүтэй бичиг цаас цоохорлож суудаг хүн салхи агаарт амраад аваг гэсэндээ зөвшөөрсөн байх.

Өвс хадах нь миний хүүхэд ахуйд сурсан ажил бөгөөд яагаад ч юм би их дуртай байж билээ. Бага гар, дунд гар гэсээр би төгсөх ангидаа орох жилээ их гарын хадуураар бүтэн мөр ширвэдэг болсон юм. Гарц сайтай газар иртэйхэн хадуураар бүтэн мөрийг бага гэрийн буйрын дайтай татахад их ч эв, их ч ур орно доо. Тэгээд бүр хуйхаар нь хадахын сайхныг хадаж сурсан хүн л мэдэрдэг мэдрэмж. Хадсан мөр сүүдэрлээд ирэхээр даанч нэг урамтай байдгийм. Хамгийн гол нь гав ганцаар бодолд дарагдан, анир алсарсан хөдөөгийн буйдад гээгдэж хоцрох хичнээн жаргалтай гээч. Магадгүй би энэ л мэдрэмжийг дахин олох гэж амралтаараа наашаа зүтгэсэн байх.

“Аан чи ганцаараа байна уу” гэсэн шиг миний толгойд үргэлж эргэлддэг бодол маань орж ирлээ.
“Би тэр бүсгүйтэй суух уу? . . . Болих уу?
Тэр надад таалагддаг уу? . . . Хачин их таалагддаг. Би бүр дурлаж гүйцсэн
Тэр бэлгийн харьцаандаа дутагдалтай юм уу?. . .Үгүй, тэр миний хүссэн болгоныг өгдөг
Тэгээд? . . .Тэгээд үү? Үгүй яахав дээ. Тэр хүүхэдтэй. Мэдээж минийх биш. Царай зүс, нүдний харц, үсний өнгө гээд бүгд өөр. Тэр зүгээр л өөр хүн. Ердөө л энэ.
Чи ямар хүүхэдтэй нь суух гэж байгаа биш дээ? . . . Тийм л дээ, гэхдээ би ээжтэй нь суухыг тулд түүний аав болох ёстой. Энэ л ёстой шийдэж чаддаггүй асуудал”
Миний дотоод хүнтэйгээ үргэлж ярьдаг сэдэв энэ л дээ. Би амьдралдаа хамгийн гол гэмээр нэгэн шийдвэрийг гаргаж чадахгүй явсаар өдий гуч хол давчихаж. Би тэгэхээр шийдвэргүй, зориггүй, өөрөөр хэлвэл хулчгар л нөхөр юм даа.

Өөртэйгөө ярих шалтгаан болсон бүсгүй манайд шинээр ажилд орсон юм. Тэр бүсгүй эрхэмсэг гэх үү, ихэмсэг гэх үү тийм нэгэн. Миний өөдөөс харсан сул ширээ түүнийх болсон тул хүссэн хүсээгүй өдөрт хэд хэдэн удаа харц тулгарна. Түүний санаатай байгаагаасаа илүү санамсаргүйхэн байгаа байдал нь таалагдаад байх шиг. Үсээ сулавтархан боосон хийгээд хайнгадуухан орхисон цамцных нь энгэр, үл ялиг жимийсэн уруул, алгуурхан анивчих уртавтар сормуус гээд надад таалагдах юм түүнд зөндөө. Хааяахан харц тулгараад байгаа улс чинь дуугарч таарнаа даа. Нэг удаа би түүнийг оройн хоолонд урьлаа.

– Анх чамайг харахад их ихэмсэг харагддаг байж
– Тийм үү? Тэгсэн чинь?
– Одоо харахад гайгүй ч юм шиг
– Энд ирэхийг зөвшөөрсөн болохоор тэгээ юм болов уу?
– Яалаа гэж дээ, би тэгж хэлэх гээгүй шүү
– Эрчүүд бүгд адилхан гэдэгт би одоо бараг итгэчихсэн дээ
– Яагаад?
– Яахав. Одоо чи ганц нэг хундага юм ууя гэнэ. Тэгээд . . .
– Тэгээд?
– Тэгээд үү? Тэгээд унтах талын л юм бодож эхлэх байх. Гэхдээ чи арай ч өнөө оройдоо тэгэхээргүй хүн байх л даа гэлээ. Бүсгүйн энэ дайралт надад таалагдсангүй. Гэхдээ түүнд миний сэтгэлийг татах зүйл олон байсан болохоор би түүнд улам бүр ойртохоор шийдээд

– Тэгвэл чи надтай унтчих талын л юм бодож суугаа юмаа даа? гэтэл тэр надаас харцаа салгалгүй хэсэг сууснаа
– Үгүй ээ, яах вэ? Хичээж болох л юм
– Яах гэж хичээх билээ?
– Өөр байх гэж
– Хэнээс?
– Бусдаасаа

Надад түүний амнаас унасан үг бүхэн улам бүр тааламжгүй сонсогдохтой сөргөлдөн тэр өөрөө улам ихээр таалагдаж байв.
– Чи бүх эрчүүдийг ингэж нэг нүхээр хардаг уу?
– Эрчүүд биднийг хардаг тэр нүхээр сөргүүлж харахаар тэд яг ижилхэн харагддаг юм.

Магадгүй энэ үг намайг тэр бүсгүй рүү эргэлт буцалтгүй татсан байх. Түүнээс хойш бид хоорондоо дасалцсан юм. Бид бие биендээ хайртай гэж хэлээгүй ч хайртай гэдгээ юу юунаас илүү мэдэрдэг болов. Тэгээд яг амьдардаг дээрээ тулахаар заавал ч үгүй нэг саад гардаг хойно доо. Тэр хүүхэдтэй байж таарсан юм. Хүнтэй ханилах гэсэн миний хүсэлд сөргүүлэн тавьсан хувь заяаны занга гэж ойлгож болно. Заавал надад ингэж миний хамгийн хүсдэггүй зүйлээр минь босго тавьдаг нь амьдралын ямар ад зэтгэр гэдгийг би мэдэхгүй. Ямартай ч гэсэн надтай учирсан гурван хайр ив ижилхэн нөхцөлтэй байж таарсан юм даа. Энэ үеэс эхлээд би өөртэйгөө дээрх яриагаа ярьсаар, тархи гашилгасан бодлогодоо хариулт эрсээр байвч “Хүүхэд нь минийх биш” гэсэн ганцхан хариу л гардаг байлаа.

Хүүг явсны дараа нэг хэсэг хоосорчихов. Хээрийн хөх чогчого хэдэнтээ шогшрохоос өөр чимээ даанч алга. Цаг хугацаа хийгээд байгаль дэлхий тэнхлэг дээрээ яг таг зогсчихоод, ганцхан би л хөдөлж байгаа мэт. Зарим хүнд хачин уйтай санагдах энэ орчинг би жаргал хэмээн сонгох нь энэ. Хадсан мөрнөөс багадаа “хадлангийн үнэр” гэж нэрлэдэг байсан нойтон өвсний шүүс үнэртэх нь тааламжтай. Нэгэнт нойр сэргэсэн болохоор хадуураа давтлаа. Нарийн ирийг нь алх дөш хавируулан давтаж нимгэрүүлнэ гэсэн үг л дээ. Сэтэлчихэж болохгүй. Сайн давтдаг хүний хадуур гурав хоногтоо дажгүй гэж ярилцдаг. Муу эмээ маань “Өвс хадаад сурчихвал хэрэг л болно доо хүү минь” гэж ирээд л захидагсан. Өдий болтол би өвс хадаж хоол олж идээгүй л яваа юм. Техник хөгжсөн өнөө үед хэрэг болохгүй тийшээ хандаа байлгүй.

Нүдний буланд нэг бүгээн дүрс бүртэлзээд ирэхийг харвал өнөө банди даагатайгаа наашилж явна шүү. Би буруу харчихав. Хүү дааганаасаа буугаад цулбуураа хаячихыг бодоход үнэхээр номхон амьтан юм. Би хараагүй хүн болоод хадуураа тогшсоор суугаа. Хүү намайг хараагүй гэж бодов бололтой

– Гараа, гараа . . . наад гараа авчихав. Ингэсэн хүн гараа л авдаг юм даа
– Яасан хүн?
– Дээгүүр харсан хүн
– Чи гараа цохиж байв уу?
– Надаар хийлгэхгүй л дээ, цаад өвгөн чинь

– Ингэхэд чи хэнтэйгээ байдаг юм бэ?
– Эмээ өвөө хоёртойгоо
– Аав ээж хоёр чинь хаана байдгийн?
– Ээж гээч
– За ээж чинь хаана байдгийн?
– Хотод, хотод. Тэр хүнийг харалгүй удлаа даа

– Чи ээж дээрээ очдоггүй юм уу?
– Хааяа нэг энүүгээр үзэгдэхээрээ ир л гэдэг юм. Худлаа даа худлаа. Яг очихоор тийм ч ажил, ийм ч ажил гээд явчихна. Тэр эзгүй гэрт нь юугаа ч хийх юм билээ. Уйтгартай. Тэгснээс хэдэн малаа хараад хээр явж байсан нь дээр гэнэ. Их том хүн шүү гэж бодоод инээд хүрч суув.

– Чамд дүү байхгүй юм уу? гэсэн чинь тэр халзан толгойгоо сэгсрэх мөртөө харцанд нь цоролзож байсан гал нэг их сүрхий буугаад явчихлаа. Түүнийг харсан хэн ч байлаа гэсэн нэг хэсэгтээ л чимээгүй суумаар. Би ч гэсэн тийм байдалд орчихлоо. Тэгээд гэнэт ухаан орсон мэт босож, өдөр авчирсан бедоныг нь өгөөд

– За байз. Ахад нь ядаж чихэр ч байхгүй яая дээ.
– Хнг! Ямар жоохон хүүхэд биш дээ, чихрээр яах вэ дээ гэв. Тэгтэл тэртээх гэрийн гаднаас нэг эмгэн
– Түнтүүлэй . . . миний хүү, Түнтүүлэй. Хоолоо ид. Хаашаа явчихав даа гэж хашгирах нь тод сонсогдлоо. Хүү бедон дээр ганцхан гишгээд даагандаа мордчихов. Савыг нь авч өгөх гэсэн чинь сэнжнээс нь цулбуурынхаа үзүүрээр уячихсан байж. Шууд л татаад авчихав. Тэгснээ над руу их бардамхан харж
– Би өөрөө чадна гэж хэлээгүй юу гэж өдрийнхөө яриаг гүйцээгээд мөн л даагаа шарвуулсаар явж өглөө. Хэвлүүхэн юмаа.

Ингэж Түнтүүлэй бид хоёр танилцав. Тугалаа ойр зуурхан эргүүлэхээс өөр ажил түүнд үгүй бололтой. Эмээгийнхээ бэлдэж өгсөн хоол ундыг зооглох ажил бас байсан байх. Тэгээд л өдөрт над дээр ирж өнөөх эцэс төгсгөлгүй том том яриагаа ярина даа. Зарим өглөө мань хүн унтчихна. Би өглөөн сэрүүнд хэд гурав ширвэх зуураа түүнийг хүлээдэг боллоо. Байн байн тэр хоёр гэр рүү саравчилна. Нэг өдөр бас жаал жуул юм барьсаар явган ирэв.

– За чи өнөөдөр надад юу авчирав?
– Ааруул, өрөм бас цай
– Чи ч намайг тэжээгээд байх нь дээ
– Муу хүний заяа завагт гэж манайтай ойр хадлан авдаг овоо азтай л моньд юм гэж байна.
– Би моньд гэж үү?
– Моньд гэдэг чинь муу үг биш ш дээ
– Тэгээд юу гэсэн үг юм?
– Хүү минь л гэж байгаа байх
– Аан, за за тийм байж. Би мэдэхгүй юм байна.
– Асууж бай. Мэдэхгүй юмаа асуух нь буруу биш шүү дээ
– Чи сургуульд орохоороо ээждээ очих уу?
– Үгүй ээ. Хот аймаар
– Яагаад? Хот чинь гоё ш дээ.
– Надад аав байхгүй юм чинь хэн намайг хамгаалах юм? гэлээ. Түнтүүлэй сая л нэг яг хүүхэд төрхөндөө оров. Тэгснээ нэг их санаа алдаад
– Та үйлийн үр үү? гэв. Би тулгамдаад
– Юу гэнээ?

– Эртээр орой би таргаа идчихээд орондоо нүдээ аниад хэвтэж байсан чинь эмээ миний духан дээр үнсээд “Энэ нэг эцэггүй амьтан биднээс хойш яана даа, чааваас” гэсийн. Тэгсэн чинь өвөө “Харин ээ, уг нь бид хүний ёсноос гажаагүй л юмсан. Хаанахын хэний үйлийн үр юм бол доо” гэж өвөө хэлсэн. Тэгэхээр би үйлийн үр байх гэлээ. Тэр энэ үгийг яавч олигтой үг гэж бодохгүй байгаа нь илт. Надад тэр энэ гээд хэлчих үг олдсонгүй хий дэмий л

– Чи аавыгаа санадаг уу?
– Би танихгүй л дээ. Харин өвөө л шагнана гээд байдгийн
– Өвөө чинь үү?
– Тийм. Нэг удаа өвөө “Хэрвээ нэг чадалтайсан болоод уулздаг бол шангий нь хүртээх юмсан” гэж эмээд хэлж байсан.
– Чи гомддог уу?
– Хараагүй хүнд яасан ч гэж гомдох билээ дээ гээд санаа алдаж байна. Би Түнтүүлэйгийн сэтгэлийг өргөх санаатай
– Чамайг хүмүүс том хүн шиг ярьдаг мундаг хүүхэд гэдэг үү? гэхэд түүний харцанд хачин адтай гэрэл гялсхийж
– Сахал Дамиа, Чих Сумъяа эд нар намайг Ойлон хөхийн гуулин толгойт их үгтэй эрийн хуйхаа л гээд байдгийн
– Сахал Дамиа, Чих Сумъяа гэдэг чинь хэн юм?

– Аан, манай эндхийн ах нар. Хааяа согтуу ирэхээрээ эмээгээс шимийн юм уух гээд ээрчихдэг юм гэлээ. Инээд хүрээд болох биш. Тэгтэл гэрийн тэндээс
– Түнтүүлэй, миний хүү . . . гэх дуу хадахад хүү
– За за гэрээдээ маажигная даа. Тэгэхгүй бол энэ хөндийгөөр нэг орилоод салахгүй гэсээр нуруугаа үүрээд алхчихлаа. Араас нь харжээ зогсохдоо түүний тухай хөнгөхөн гунигт автлаа. Хөөрхий минь эцэггүй юм байж. Тэгээд л өвөө эмээ дээрээ үлдсэн болох нь гарцаагүй. Тэр эцэг шиг юм нь нэг үзэгдээд энэ хүүхдийн элгийг дэвтээхэд яанаа гэж бодогдоно. Уг нь оройн сэрүүнд хэд гурав ширвэсэн бол надад хэрэгтэй санж. Гэвч тийм сэтгэл төрж өгөхгүй зовлонтой. Ерөөсөө нар жаргахаас өмнө эднийхээр нэг оръё байз гэж бодоод гэлдэрсээр тэднийд хүрэв.

Яваад ортол ёстой нэг хачин толгойтой хөх өвгөн, намхан шар эмгэн хоёр сууна. Өвгөний толгойг хараад хүүгийн хэлсэн Ойлон хөх гэсэн үг санаанд бууж инээд хүрлээ.
– За хадлан арвин уу хүүхээ?
– Гайгүй дээ. Гарц нь овоо л юм.

– Энэ жил сайхан байгаа. Би ч чамайг овоо хэд хоночихлоо ирдэггүй моньдуудаа гэж бодож суулаа.
– Түнтүүлэйгийн аваачиж өгснөөр өөрийгөө болгочихоод байлаа л даа гэж санаа зовсон аястай хэлвэл
– Манай олон үгт юу гэж холиож байна даа? Том том юм яриад ажил хийлгэхгүй байгаа биз дээ?
– Харин ч бүр зугаатай шүү

– Хөөрхий дөө, гурван сартайдаа л энд ирсэн моньд байгаа юм. Хамт тоглох хүүхэд шуухад ч байхгүй. Бидний үгийг л ангайж өнждөг юм. Харин чамайг ирснээс хойш чам руу харайгаад овоо зугаатай байх шиг байна гэтэл эмгэн ярианд оролцож
– Уг нь бид хоёрыг ээж аав гэдэг байсан юм. Гэтэл ноднин ээж нь ирж авч яваад төдөлгүй л аваад ирсэн. Тэгсэн чинь эмээ өвөө болцорсон. Хүний хүүхэд хүрэн бөөртэй гэж үнэндээ. Уг нь нэг их удаагүй юм ш дээ

– Тэндээ, ээжтэйгээ дассан бол . . . гэж намайг хэлэхэд
– Гонж юм гэсээн. Овоо цэцэрлэг юманд өгсөн гэнэ. Ерөөсөө хүүхдүүдтэй тоглохгүй, нэг буланд өдөржингөө хөдөлгөөнгүй суучихдаг гэнэ. Багш нь ч юу гэсэн гэнэв дээ? Хөгшин хүний яриа ярьдаг, хүмүүжилгүй соёлгүй л гэсэн юм байх. Ээж нь бүр үгээ хэлсээр авчирсан байхгүй юу гэж эмгэн галаа ухангаа үргэлжүүлэн ярив. Тэгтэл өвгөн мод толгойгоо сорон хөх утаа завжаараа савсуулангаа нэг юм бодов бололтой инээгээд

– Мань хүн ганцхан удаа ам ангайсан гэж байгаа. Юу гэсэн гэлээ? гэж эмгэнээсээ асуухад
– Турсгыг чинь хуулна шүү муу туучий минь гэж ангийнхаа нэг хүүг загнасан юм байх. Нөгөө хүүхдийнх эх гэж нүд нь орой дээрээ гарсан юм багшид нь ховлохгүй юу. Дахиад чи ам ангайгаад үзээрэй гэж миний хүүг загнасан байгаа юм. Ийм л хөөтэй нөхөр дөө гээд хүүг үнсэхэд Түнтүүлэй надаас жаахан ичсэн маягтай зуларч байна. Тэгтэл өвгөн эмгэн рүү дохиж

– Чи бураад суухаар цаана чинь жаахан юм байвал энэ хүүд бариач.
– Өө тийм л дээ. Эртээрийн хоёр л хөнтөрчихөөгүй бол . . . гэснээ эрэгнэгний араар гараа явуулах зуураа
– Манай эндхийн хэдэн хүүхдүүд хааяа ногоорохоороо л намайг ээрээд салдаггүй лүднүүд байгаа юм гэлээ. Түнтүүлэйгийн хэлсэн санаанд бууж эгээтэй л инээчихсэнгүй. Эмгэний гаргаж өгсөн хоёр литр монгол архийг өвгөн бид хоёр оройжингоо ярьсан шиг хоосоллоо. Тэдний ярианы өнгө аяс тэр чигээрээ Түнтүүлэй ажээ. Арга ч үгүй юм байхаа даа. Түнтүүлэйг ухаан ороход л энэ хорвоо дээр ийм л хэл ярианы хэв маяг угтсан хойно.

Үүнээс хойш Түнтүүлэй бид хоёр хачин найзууд боллоо. Би түүнд Том Жерри хоёрыг ярьж өгөв. Эхэндээ Түнтүүлэй Том гэдэг нэрийг том жижигийн том гэж ойлгоод байсныг арай хийж ийм нэр байдаг гэж ойлгуулав. Харин Жерри гэхийг Жээрээ гээд болдоггүй. Яаж ч хичээгээд засаж чадсангүй. Сүүлдээ би хүртэл Жээрээ гэх болсон юм даа. Түнтүүлэй маш анхааралтай чагнах хэрнээ “Хулганыг муур дийлдэггүй гэнээ” гэж ирээд итгэхгүй. Гэхдээ маш их сонирхож, заримдаа бүр татаж унатлаа инээнэ.

– Энэ хоёр дандаа л зодолдоод л байдаг юм уу?
– Үгүй л дээ. Тэд заримдаа их эвтэй найрсаг болдог л юм.
– Тэгээд яагаад Том нь дандаа идэх гээд байдгийн?
– Үгүй дээ идэхгүй. Иднэ гэж худлаа тоглодог байхгүй юу. Тэд чинь жинхэнэ найзууд. Яг чи бид хоёр шиг гэж намайг хэлэхэд түүнд таалагдсан бололтой инээмсэглэж байв. Түнтүүлэй жаал бодлогоширч байснаа гэнэтхэн харц нь гэрэлтэж

– Би тэгвэл Жээрээ боллоо гээд миний суга руу гараа хийж гижигдчихээд гараад гүйлээ. Би араас нь ухасхийн гарч хөөв. Түнтүүлэй овоолсон бухлуудын дундуур инээд алдан гүйнэ. Хүүхдийн жаргалтай инээд тэр араар нэг сонсогдож байсан байх. Түүнийг хэдхэн алхаад гүйцэхээр байсан ч тэгсэнгүй. Тэр эргэн, эргэн харж гүйсээр сүүлдээ эцсэн бололтой майхан руу шурган оров.

– Аан, чи баригдав уу? Бууж өгөх үү чи? гээд гижигдлээ.
– Бууж өгье өө . . . бууж өглөө . . . больёо . . . гэж хахаж цацаж инээх зуураа арай хийж хэллээ. Түүний харцнаас зөвхөн гэрэл гэгээ, аз жаргал цацарч байв.
Түүнээс хойш бид байсгээд л Том Жээрээ болон хөөцөлдөж тоглодог болов. Түнтүүлэй юм л бол өдсөн харцаар харж, сав л хийвэл надаас зугатах шалтаг хайх болсон юм.Түүний ханатлаа инээдэг толгоом энэ л байлаа. Өдрийн халуунд өвс хадаж болохгүйгээс хойш өөр юу хийхэв. Бас заримдаа гялгар савтай усаар усан шалханаг болтлоо байлдана. Тэгж гүйж явахдаа нэг удаа би өвсний тармуур дээр гишгэтэл иш нь босож ирээд духаа цохидог байгаа. Түнтүүлэйгийн

– Та яг тэр муур мөн гэж ирээд л инээж байгаа гэж учиргүй.
– Аа тийм үү чи. Тэгвэл чамайг барьж иднэ дээ гээд л ухасхийн барьж аваад толгой дээрээ өргөн эргэв. Онигор нүдтэй, хүүхдийн өхөөрдөм царай цайвар хөх тэнгэрт ход ходхийн инээж эргэлдэнэ. Яг энэ агшинд надад нэг тийм үгээр хэлэхийн аргагүй жаргалтай, эцэг хүү хоёр л ийм байдаг болов уу гэмээр мэдрэмж төрсөн юм. Магадгүй Түнтүүлэйд ч гэсэн тэгсэн байж мэднэ. Бид хоёр инээлдсээр, эргэлдсээр. . . Сүүлдээ миний толгой эргэж, өвсөн бухал руу хоёул шурган уналаа. Бид баахан инээлдэж байснаа амьсгаагаа даран хэсэг хэвтлээ. Түнтүүлэй чимээгүйг эвдэн

– Ахаа?
– Айн?
– Та . . . та хүүхэдтэй юу?
– Байхгүй.
– Яагаад?
– Одоохондоо байхгүй
– Хүүхэдтэй болох уу?
– Болно

– . . . . . . Түнтүүлэй дуугарсангүй, зөвхөн санаа алдах нь сонсогдоно.
– Яасан бэ? Түнтүүлэй
– Яагаа ч үгүй . . . мөн л санаа алдав. Би уг нь түүний сэтгэлийг өөд татах үг хэлэх ёстой ч чадалгүй хий дэмий л түүнийг өөртөө татан тэврэхэд миний суганд наалдан удаан хэвтэв. Бухлаас өвсний нялуун ааг үнэртэж, хөдлөх тоолонд өлөн цагаан тоосонцор босож байлаа.

– Чи ахыгаа байхгүйд өвөөгөө Том болгож болно ш дээ гэхэд Түнтүүлэй юу ч юм бодож хэвтсэнээ ухасхийн босоод
– Тэгвэл манай өвөө ийм Том болно гээд хөлөө өвдгөөрөө дугуйлан бухал тойрон маажигнан явав. Бид хоёр элгээ хөштөл инээлдлээ. Тэр орой бид янз бүрийн юм ярьсаар оройтов.

– Би энд унтчих уу? гэхэд ньби нэг их юм бодсонгүй
– Тэгээ тэг гэлээ. Нэг харсан чинь миний пүүгээг дэрлээд унтаад өгсөн байв. Би түүнийг тэврээд, унтаа чигээр нь гэрт нь хүргэтэл эмгэн
– Өө, сааль сүү гэсээр хүүгээ хаана явааг анзаарсангүй. Танайд очоод унтаж уу? Өдөржингөө тоглоод ядарч л дээ гэв. Би баруун орон дээр түүнийг орхиод гарлаа.

Маргааш нь Түнтүүлэйг ирэх болов уу гэж өглөөнөөс авхуулаад өдөржин харлаа, ирсэнгүй. Оройхон хэрд эмгэн жаал жуул юм барьсаар наашилж яваа харагдана. Миний санаа зовж эхэллээ. Тэр өвдсөнөөс зайлахгүй. Өдөржин энүүгээр эргэлдээд наршчихсан юм болов уу? Эсвэл одоо яасан байж таарах вэ? гээд өөрөөсөө асууж суулаа.

– Түнтүүлэй зүгээр биз? Харагдсангүй гэхэд
– Зүгээрээ. Юу нь болохоо байчихсан юм бүү мэд урвайгаад л муу лүд. Чамд жаал юм дөхүүлээд өг гэхнээ бүр хөдөлдөггүй шүү
– Ээ тэгээд та наашаа юм зөөгөөд яахнав дээ. Хэрвээ өлсвөл би гүйгээд очно ш дээ. Тэгээд ч надад хүнс бий
– Яахав дээ хүү минь, хүүхэд гэдэг хүний өөрийн ялгаа байдаггүй юм шүү дээ.

– Би ч өвс хадах гэж ирсэн биш танай хоолонд л дасаж гүйцэж байх шиг байна
– Хүн, хоолонд дасах яахав ходоодны л хэрэг. Харин хүн, хүнд дасах шиг хэцүү юм байхгүй. Сэтгэл гэдэг нэгэн бодлын зовлонгийн цагаан тэмтрүүл шүү дээ гэлээ.

Эмгэнийг явсны дараа сэтгэлд нэг юм дарчихаад сонин оргиод болдоггүй. “Түнтүүлэй яасан юм бол?”
Маргааш нь өвсөө хадаад зогсож байтал Түнтүүлэй гэрээсээ хэдэн тугалаа туугаад гарч байна шүү. Ажаад байлаа. Мань хүн намайг анзаарахгүйг хичээгээд байгаа бололтой. Би эгнээгээ орхиод нөгөө тийшээ хараад ширвэж гарлаа. Хадуураа хайргадах зуураа ажаад байгаа. Түнтүүлэй тугалаа дагавал цаашаа явчихаар чигтэй. Гэтэл алсуур даялуулан туусаар наашлах маягтай. Шууд наашаа явахгүй яагаад ингээд байгааг би ойлгосонгүй. Надад л гомдоо юм болов уу? Гэхдээ би тийм гомдохоор юм болсныг санадаггүй. Түүнийг ирүүлчих санаатай хараагүй царайлах гэж зүг буруулсаар хадсан мөр маань тахир мухар юм болж хоцров.

– Хөж! Ёстой нэг зөрүүд хар лүднүүд шүү гэсэн хараал ард сонсогдов. Өөрөө бараг албаар туусаар байж ирсэн атлаа мөн том хараал хэлж байнаа. Би сая л түүнийг харагч болж

– Өө, Түнтүүлэй. Тугалнууд чинь наашаа зүтгээд болдоггүй юу?
– Үдээрнүүд юмаа
– Хүүе! Яасан муухай үг хэлдэг юм
– Тийм муухай үг юм уу?
– Тэгэлгүй яахав миний дүү, дахиж битгий хэлээрэй
– Эмээ өвөө хоёр хэлээд л байдгийн ш дээ

– Тэдний хэлсэн болгоныг хэлээд байж болдоггүй юм. Том хүн хэлдэг үг, хүүхдэд хэлж болдоггүй үг гэж байдаг юм ш дээ. За тэр яахав. Чи өчигдөр яагаад ирээгүй юм бэ? гэтэл тэр урвайгаад доошоо тонгойхоор нь надтай л холбоотой юм байна гэж бодоод
– Ахдаа гомдоо юу?
– Хнг! Танд юу гэж гомдох юм? Та ямар миний аав биш гэнэ.
– Аав чинь байсан бол чи яах вэ? гэж асуучихаад хүнд сэдэв рүү яагаад орчихов оо гэж өөрийгөө зүхлээ.
– Цуг наадам үзнэ
– Чи наадам үзээгүй юм уу? гэхэд Түнтүүлэй санаа алдаад
– Өвөөтэйгөө л явж байсан гэлээ. Гэнэтхэн түүнийг өрөвдлөө.
“Аавтайгаа явсан хүүхдүүдийг хараад дотор нь яасан их харанхуйлаа бол? Түүний цээжинд байдаг мөнхийн сэдэв “аав” байж болох юм. Би өөрөө өөртэйгөө эхнэр авах тухай ярилцдаг шиг тэр бас сэтгэл доторх мөрөөдлийн “аав”-тайгаа ярилцдаг байж болох шүү дээ” гэж бодогдов.

Өвс хадлан, өнөө маргааш гэсээр би хоёр долоо хонолоо. Овоо ч өвс хадлаа. Нэг өдөр авга маань баахан хүүхдүүд дагуулсаар давхиад ирэв. Хүүхдүүд өвс хамаж, бөөгнүүлж, нуруулдлаа. Нэг хэсэг бужигнаад Түнтүүлэйг мартчихаж. Ажлаа дууссан бид явах болж буцахдаа өвгөнийхөөр буулаа. Биднийг орохтой зэрэг Түнтүүлэй гэрээс гараад явчихав. Түүний царай хачин гунигтай харагдана. Өвгөн

– За танайхан бужигнуулаад дуусав уу? гэхэд авга
– Харин тийм. Овоо юм зулгаачихаж. Өвсөө дараа ирж авъя. Энэ хүүгийн амралт нь дуусаж байгаа гэхэд
– Аан тэгнэ дээ. Ажилтай төрөлтэй улс аргагүй
– Түнтүүлэйг ирэх болов уу гэсэн ирсэнгүй гэж намайг хэлэхэд

– Манай тэр ямар амьтны царай харж чадах биш. Бишүүрхэж байгаа ухаантай гэж эмгэн хэллээ. Би Түнтүүлэйгийн араас гарвал гэрийн ард ганцаараа уруу царайтай сууж байна. Авгын авчирсан ууттай чихэр боовыг түүнд өглөө. Авах нь битгий хэл хөдөлсөнгүй
– Яасан бэ Түнтүүлэй?
– Та явлаа юу?
– Ах нь ажилтай шүү дээ? Явахгүй бол даргадаа загнуулна. Түнтүүлэй толгой дохиж байна. Би түүний энгэрт ууттайгаа тэврүүлэв. Тэр хамраа шудраад
– Та дараа жил ирэх үү? гэж асуухад нь тулгамдав.
– Үгүй ээ, юу л даа. Хэрвээ дарга зөвшөөрвөл ирэх л байх.
– Та лүд мөн үү?
– Айн?

Түнтүүлэй ухасхийн босохдоо ууттайгаа унагасан хэдий ч авалгүйгээр бага гэрийн араар тойрч, аргалын цаад руу гүйчихэв. Араас нь дөхөхөөр улам цаашлаад байх юм.
– Яасан бэ? Түнтүүлэй? Ахдаа хүрээд ир. Юу болсноо хэл л дээ гэж хичнээн гуйсан боловч тэр хариу хэлсэнгүй. Бидний чимээнээр эмгэн гарч ирээд
– Орхио хүү минь, орхи. Наадах чинь одоо та нарыг явахаас нааш ирэхгүй. Зөрүүд хар моньд байгаам гэлээ.
Тэгэс ингэс гээд бид явахаас өөр аргагүй болов. Эмгэн надад бяслаг өрөм ааруул боож өглөө. Миний цээжинд нэг бөөн хар юм үүсчихээд дуу ч гарсангүй байсаар машинд суулаа. Өвгөн гар даллаж, эмгэн сүү өргөсөөр хоцров. Түнтүүлэй тэртээ цаана суусаар байна. Одоо тэгээд явахаас яахав. Гэрээс нилээн холдоод машины цонхоор эргэж харвал тоосны үзүүрт Түнтүүлэй торойтол гүйж яваа харагдав.

– Зогсоо. Машинаа зогсоо гэж би хашгираад үсрэн бууж түүний өөдөөс харайлаа. Энэ удаа тэр зугтсангүй. Нэг мэдсэн би түүнийг тэвэрч авсан байв. Онигор хоёр нүднээс урссан нулимс улаан хацрыг нь улам халтартуулчихаж. Тэр
– Таныг манай өвөө хүүхэд дасгачихаад хаяад явах гэж байгаа лүд гэсэн мэдэв үү? Та жинхэнэ найз биш. Жинхэнэ найз чинь унтсан хойно нь өөр газар аваачдаггүй юм за юу … гээд цээжнийхээ гүнээс енгэнэтэл уйлав. Надад хэлэх үг олдохгүй тэвэрсээр байлаа. Түнтүүлэй амьсгаагаа давхцуулан байж

– То . . .То . . . Том чинь Жээрээгээ хаядаггүй биз дээ? гэж хэлэхдээ ч ихэр татан уйлсаар байлаа. Миний нүднээс ч гэсэн бүлээн нулимс урсаж эхлэв. Хэдийд ч юм ирсэн эмгэн
– Миний хүү ахыгаа тэгдэггүй юм. Ах нь ажилдаа явахгүй бол болохгүй ш дээ. Одоо тэгдэггүй юм гээд түүний бов бор болсон жижигхэн гарыг арай хийж салгаад, над руу яв яв гэж дохилоо. Би эргэж хургасаар арай хийж машинд суугаад эргэж харвал Түнтүүлэй эмээгээ хормойдсон чигтээ зогссоор байлаа.

Буцах замын турш Түнтүүлэйг бодоод ганц үг ганхийж чадалгүй хотод ирсэндээ. Одоо би нөгөө бүсгүйн хүүг өөртөө дасгах гэж хичээж явна. Энэ хүү нэг л өдөр намайг ааваа гэж дуудна гэдэгт итгэдэг. Тэр цагт би ээжид нь миний амьдралд тавтай морил гэдэг гадны юм шиг хэрнээ аятайхан сонсогддог үгийг хэлэх болно. Энэ ч яахав миний ирээдүй. Би аль хэдийн шийдэлд хүрсэн. Харин том, том үгтэй нялх бяцхан Түнтүүлэй минь яаж шуухан байгаа бол доо. Эмээгээ хормойдож зогссон тэр дүрсийг би хэрхэн мартах билээ.

Нээрээ эмээгээ гэснээс, “Өвс хадаад сурчихвал хэрэг л болно доо, хүү минь” гэж эмээ маань хэлсэн л юм байна шүү . . .

Түмэнбаярын Бум-Эрдэнэ

ShareTweet

Related Posts

Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна
Улс төр

2026-09-10 20:54
Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан
Нийгэм

2026-09-10 14:00
Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна
Нийгэм

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно

2026-09-10 13:54
}

Шинэ мэдээ

Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

by undesten
2026-09-10 20:54
0

Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан

Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан

by undesten
2026-09-10 14:00
0

Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно

by undesten
2026-09-10 13:54
0

Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ

Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ

by undesten
2026-09-10 12:00
0

Зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдолоос үүдэж энэ онд самар түүж бэлтгэхийг хориглолоо

Зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдолоос үүдэж энэ онд самар түүж бэлтгэхийг хориглолоо

by undesten
2026-09-10 11:54
0

Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

by undesten
2026-09-10 11:47
0

Маргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно

Энэ сарын 12-13-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ

by undesten
2026-09-10 11:35
0

Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

by undesten
2026-09-10 11:28
0

Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

by undesten
2026-09-10 11:17
0

Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

by undesten
2026-09-09 13:03
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай