Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит гранпри тэмцээн өнгөрөгч баасан гаригт Туркийн Анталья хотод эхэлсэн. Тэмцээнд 52 орны эрэгтэй, эмэгтэй 344 жүдоч оролцож байгаагаас манай улсаас “Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Н.Түвшинбаяр тэргүүтэй найман жүдочид өрсөлдөж байна. Тэмцээний хоёр өдрийн дараа манай жүдочдоос 60 кг-ын жинд Ж.Амарболд, 66 кг-д Г.Хэрлэн нар хүрэл медаль хүртлээ.
Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр бөгөөд 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Н.Түвшинбаяр барилдана. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр өнгөрсөн оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээс хойш олон улсын тэмцээнд оролцоогүй байсан бөгөөд Туркийн гранпри тэмцээнээс эхлэлээ тавилаа.