Нэгэн үе хайрын дуугаар дуэтэлж явсан дуучид бол МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, СТА Э.Оюумаа нар юм. Тэд хослон дуулахын хажуугаар хайр сэтгэлээ хүртэл холбоод авсан удаатай. МУГЖ Ч.Бат-Эрдэнэ эхнэр хүүхдээсээ урван байж Э.Оюумаатай нийлсэн хэдий ч тэд удалгүй хоёр тийш болсон. Сүүлд нь Ч.Бат-Эрдэнэ Э.Оюумаагийн тухай ярихдаа “алдаа байсан” хэмээн тодорхойлж байсан бол Э.Оюумаа “хайртынхаа хоёр хөөрхөн хүүхдийг бодох нь миний хувьд чухал байсан” хэмээн өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байлаа. Харин одоо Ч.Бат-Эрдэнэ эхнэр хүүхдүүддээ эргэн очиж амьдралаа дахин цэцэглүүлсэн бол СТА Э.Оюумаагийн хувьд жинхэнэ хайраа олжээ. Түүний шинэхэн хайрын эзэн нь Дундговийн нэгэн бизнесмен залуу бөгөөд олон түмнээ Хасар Жагаа хэмээн тодотголтой МУГЖ Б.Жаргалсайханы зээ дүү гэнэ.