Вьетнам улсын “Засаглал ба Төрийн захиргааны үйл ажиллагааны индекс” судалгааны дүн гарчээ. Энэхүү судалгаа нь орон нутгийн түвшин дэх төрийн байгууллагуудын авлигын түвшинг тогтоох зорилготой. Энэ жил санамсаргүйгээр сонгосон 63 хот, мужийн 14000 иргэнээс ярилцлага авч уг судалгааны дүнг гаргажээ.
Судалгаанд оролцогчдын дөнгөж 17 хувь нь 2017 онд газар ашиглах зөвшөөрөл авахдаа хээл хахууль өгөх асуудалтай тулгарсан гэж хариулсан нь өмнөх оныхоос 6 хувиар буурсан үзүүлэлт аж.
Өнгөрсөн онд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон тооны банкир, бизнес эрхлэгч, төрийн өндөр албан тушаалтнуудыг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж буй болон ял оноосон талаарх мэдээлэл ихээр гарсан нь иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн гэж судлаачид дүгнэжээ.