Хоёр орны хооронд өрнөсөн санал зөрөлдөөнөөс үүдэн өнгөрсөн онд АНУ дахь Хятадын хөрөнгө оруулалт эрс буурсан дүнтэй гарчээ. 2017 оны байдлаар зарласан хэлэлцээрүүдийн үр дүн өмнөх оныхоос 90 хувиар буурсныг Америк-Хятадын Харилцааны үндэсний хороо болон Rhodium группийн хамтарсан судалгааны багийнхан мэдэгдсэн байна. Тус судалгааны багийнхны мэдэгдсэнээр хоёр орны улс төрийн бодлогод өөрчлөлт гарсан нь ийнхүү эдийн засаг нь уналтад ороход хүргэсэн гэжээ.
Хятад улсын хувьд гадагш чиглэсэн хөрөнгө оруулалтуудаа хязгаарлаж байгаа бол Америк улс үндэстний аюулгүй байдалтай холбоотой асуудлын улмаас хэлэлцээрүүдийг түдгэлзүүлж байгаа аж. “Бодлогын орчин өөрчлөгдсөн нь гадаад хөрөнгө оруулалтын байдлыг өөрчлөхөд нөлөөлж, цаашид ч хөрөнгө оруулалтын түвшин, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд нөлөөлнө” гэж эх сурвалжууд мэдэгджээ.
Хятадын компаниуд өнгөрсөн онд Америкт 29 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн нь өмнөх оны дүнгээс 35 хувиар буурсан үзүүлэлт аж. 2016 онд 46 тэрбум долларын хөрөнгө оруулж байжээ. Гэвч 2017 онд хийгдэх ёстой олон гэрээ хэлэлцээр дээрх бодлогын зөрчлөөс болж хойшилсон нь өмнөх оны дүнгээс өндөр байгаа юм. Хэрэв 2017 оноос өмнө хийгдсэн гүйлгээгүй тооцохгүй бол гүйцэтгэсэн гэрээ хэлэлцээрийн дүн 74 хувиар буурсан гэдгийг судалгааны мэргэжилтнүүд онцолж байна.
Б.Болормаа