Жүжигчин А.Мөнгөнзулыг сайхан эмэгтэй хэмээн дуу алдах хүмүүс цөөнгүй. Түүнийг жүжигчин Доржсүрэнгийн гэргий гэдгээр илүүтэй сайн танина. Монголын сайхан эмэгтэйн тоонд зүй ёсоор багтдаг үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй маань дэлгэцийн бүтээлд хүч үзэх болсон тэрээр их ажлын хажуугаар өөрийн гоо сайхандаа анхаарахдаа сайн гэнэ. Түүний гоо сайханд охид бүсгүйчүүд ихэд сонирхдог. Харин жүжигчин бүсгүй өөрийн гоо сайхныхаа нууцаасаа хуваалцжээ. Түүний гоо сайхны “нууц” нь ердөө л иог хийхэд оршдог гэнэ. Хүн бүр хүсэх юм бол чадна, хязгаар гэж байхгүй хэмээжээ.