Нэг хэсэг хүндээр өвдөөд байсан Монгол бадарчин Амай буюу Ж.Золбаяр маань саяхан ээлжит номоо бичиж дуусгажээ. Түүний шинэ ном нь “Амьдрал Сайхан шүү” нэртэй бөгөөд удахгүй хэвлэлтэд өгөх гэж байгаа гэнэ. Тэрээр өмнө нь 2011 онд зам зуураа Монголдоо ирээд зарим номоо цөөн тоогоор хэвлүүлсэн бөгөөд одоо гадуур худалдаанд дуусаад байгаа юм байна. Тэрээр өөрийн шинэ номынхоо талаар хэлэхдээ “Сүүлийн үед цаг зав гаргаж байгаад өгүүлбэр, утга санааг нь засаж, хянаад их гоё болголоо. Миний номыг аав ээж нар хүүхдүүддээ авч өгч, өөрсдөө бас Монгол хүний нүдээр дэлхий ертөнцтэй танилцана гэж бодож бичсэн болохоор болохоор номоо их сайн засаж хяналаа. Энэ номыг захиалахыг хүсвэл фейсбүүкийн Амай “Тайвшир” хэвлэл хуудсанд нэгдээд, хүсэлтээ илгээгээрэй. Дэлхийн аль ч өнцөгт хүргэж өгөх боломжтой шүү. Дэлхийг үзсэн анхны Монгол залуу юу олж мэдсэнийг Монгол Бадарчин цуврал номоос уншиж болно гэжээ.