НИХТ-ын төлөөлөгч Р.Дагва Улаанбаатар чөлөөт бүсийн асуудлыг санаачилсныг НИТХ-ын дарга С.Амарсайхан дэмжиж, Тэргүүлэгчдийн хурлаас Чөлөөт бүс байгуулах ажлыг судлах Ажлын хэсгийг байгуулан даргаар нь Р.Дагвыг томилсон байдаг.
Р.Дагва даргаар ахлуулсан Улаанбаатар чөлөөт бүс байгуулах асуудлыг судлах ажлын хэсэг 3 сар гаруйн хугацаанд чөлөөт бүс байгуулах эдийн засаг, газарзүй, татвар, эрх зүйн орчныг судалж Чөлөөт бүс байгуулах боломжтойг тогтоосон байна.
4 сарын 12-ний өдөр Улаанбаатарын чөлөөт бүс байгуулах сэдвээр хэлэлцсэн Ийгл телевизийн хэлэлцүүлгийн нэвтрүүлгийг хүргэж байна.