Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг олон нийтэд мэдээлэх талаар Ерөнхий шүүгч нарт албан бичиг хүргүүлжээ.
Сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтан, удирдлагууд байсан иргэдийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, баривчлах, хорих саналыг шүүхэд хүргүүлсэн тухай мэдээлэлтэй холбогдуулан олон нийт, хэвлэл мэдээллийн зүгээс шүүхийн үйл ажиллагааны шуурхай мэдээлэл авах хүсэлтийг ирүүлэх болсон аж. Үүнтэй холбоотойгоор шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг олон нийтэд мэдээлэхгүй байх нь доорх хууль, олон улсын гэрээг зөрчихөөр байгаа юм байна. Тиймээс энэхүү албан бичгийг ШЕЗ-өөс хүргүүлжээ.