Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын хогийн цэгээс хээрийн түймэр өчигдөр гарчээ. Уг түймрийг унтраахаар Улаан-Уул сумын иргэд, хилийн цэргээс албан хаагч, Улаан тайга хамгаалалтын захиргааны ажилтан ажиллаж өчигдөр 21 цагийн үед цурманд оруулсан байна. Мөн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас 60 км-ийн зайтай Горхины эх Ухнатын даваанд өчигдөр 20 цагийн үед ойн түймэр гарч аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 20 хүн, нийт 32 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.