Шүүхийн Ёс зүйн хорооны нийт гишүүд энэ сарын 13-ны өдөр хуралдаж найман шүүгчид холбогдох долоон сахилгын хэргийг хэлэлцжээ. Хуралдаанаар нэг шүүгчид шүүгчийн албан тушаалаас огцруулах, нэг сахилгын хэрэгт холбогдох хоёр шүүгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Харин гурван шүүгчид холбогдох гурван сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож, хоёр шүүгчид холбогдох хоёр сахилгын хэргийг хойшлуулжээ.
Эх сурвалж: Шүүхийн ёс зүйн хорооны ажлын алба