“U-3523”-ийг Скагеррак хоолойн ёроолоос олсон талаар Данийн TV2 телесуваг дамжуулжээ. Ютландын тэнгисийн цэргийн музейн ажилтан далайн шумбагч хөлгийг илрүүлжээ. Нэг хувилбараас үзвэл 1945 онд Английн B24 Liberator бөмбөгдөгч онгоцоор U-3523 шумбагчийг живүүлсэн байна. Гэсэн хэдий ч түүний хаягдал ямар нэг зүйл олдоогүй байна. Иймээс Германы нацист удирдлагууд эх орноосоо зугтахын тулд “U-3523”-ыг ашигласан байж болох таамаг дэвшүүлж байгаа юм.
Музейд мэдээлснээр шумбагч хөлөг 1945 онд Британи ЦНХ тэмдэглэсэн байрлалаас холгүй 123 метрийн гүнд байжээ. Музейн захирал Герта Норманн Андерсены хэлснээр U-3523 бол Дэлхийн хоёрдугаар дайны үед немцүүдийн бүтээсэн хамгийн орчин үеийн усан доорх хөлөг онгоц юм. Зэвсэглэлд ердөө хоёрхон шумбагч онгоц нийлүүлэгдсэн байна. Тэнгисийн цэргийн музейн хамтрагчид шумбагч онгоцыг дээш нь гаргахаар төлөвлөөгүй байна. Иймээс түүнд гитлерийн командлагч нарт олзлогдсон эсэх талаар ямар нэг баримт байгаа эсэхийг тодруулах үлдсэн бөгөөд ойрын хугацаанд боломжгүй юм байна.
Ц.Пүрэвдорж